Засгийн газрын БЭТ Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Засгийн газраас байгуулагдсан ажлын дэд хэсэг төлөвлөгөөний дагуу стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хэлэлцээрийн ажлаа хийгээд явж байна.
Стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч 26 компани байгаа.
Эрдэнэтийн овооны үүсмэл ордын мэдээлэл
-Ачит ихт компани Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг өгөхөд бэлэн гэсэн. Гэхдээ 34 хувьдаа ногдох 144 тэрбумыг төрд төлөх ёстой.
-"Эрдмин компани"-тай хэлэлцээрийн ажил хийгээд явж байна. Гэхдээ тус компанийн 58.5 хувийг эзэмшиж байгаа АНУ-ын RCM компанийг нь Америкаас хайгаад ч олохгүй байна.
Хэрвээ Монгол Улсын Засгийн газар энэ үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байсан бол хамгийн багадаа 350-400 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах байсан. Тэгэхээр алдагдсан ногдол ашгаа нэхэмжлэхээс өөр аргагүй болж байна.
-Зэс эрдэнийн хувь компани анхны гэрээгээрээ 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт өгнө гэж заасан. Удахгүй энэ компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал яригдана.
Ер нь эдгээр гурван компанийн түүхийг харахад төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээнд өөрчлөлт оруулах замаар алга болгох, санаатайгаар байхгүй болгох оролдлогыг удаа дараа хийсэн байна.
Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд эдгээр найман ордыг стратегийн ордын жагсаалтад оруулахаар Засгийн газарт танилцуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна