“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт эхэлж байна.
Энэ үеэр бид гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр, "Хангайн бүсийн хувьд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх олон боломжууд бий. Нэгдүгээрт мэдээж тээвэр логистикийн хувьд манай улс өөрөө далайд гарцгүй, түгжигдмэл хоёрхон хөрштэй, гарцууд нь их цөөхөн.
Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн хүрээнд боомтуудынхаа тоог нэмэгдүүлэх, өмнө нь байгаагүй шинэ боомт нээх судалгааг хийж байна. Зорчигч тээвэр, төмөр зам, авто зам гээд бүгдийг нь өргөжүүлэх боломжуудыг нээж байгаа.
Арц суурь боомтоос Баянхонгор аймгаар дамжиж Шивээхүрэн боомттой холбогдох төмөр замын төсөл бол хамгийн том гарц юм. Хоёр дахь төмөр зам нь Улаанбаатар-Хархорум чиглэлд тавигдах төмөр зам бий. Ингэснээр бид анхны хурдан галт тэрэгтэй болно.
Шинэ Хархорум хот аялал жуулчлалын хамгийн том төв болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна