ЦХИХХЯ-наас нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэх өндөр дүн бүхий дөрвөн тендер зарлажээ.
Тухайлбал:
Дээрх тендерийн нийт төсөвт өртөг нь 353 сая төгрөг бөгөөд таван цуврал ангитай нэг бүр нь 40-с доошгүй минут байх шаардлагатай хэмээн заажээ. Тооцож үзвэл нэг нэвтрүүлэг 70 гаруй сая төгрөгөөр хийгдэнэ гэсэн үг.
Нэвтрүүлэг нь 5 цуврал ангитай, нэг цуврал нь 60-с доошгүй минутын видео контент, нэвтрүүлэг байхаар заажээ. Тооцвол нэг нэвтрүүлэг 52.9 сая төгрөгөөр хийгдэх юм байна.
Танин мэдэхүйн нэвтрүүлэг нь 10 цуврал ангитай, нэг цуврал нь 50-с доошгүй минутын нэвтрүүлэг байх шаардлагатай бөгөөд нийт төсөвт өртөг нь 264.8 сая. Нэг анги 26.4 сая төгрөгөөр бүтэх юм байна.
Орон нутгийн бүтээл үйлдвэрлэл, орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд 441.4 сая төгрөг зарцуулна. Нийт 18 цуврал ангитай телевизийн видео контент, нэвтрүүлэг бэлтгэх бөгөөд, нэг цуврал нь 60-с доошгүй минутын видео контент, нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна гэж заажээ.
Сансар, хиймэл дагуулын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд 176.5 сая төгрөг зарцуулна. Нийт 4 төрлийн цуврал ангитай, нэг анги нь 60-с доошгүй минутын нэвтрүүлэг хийнэ хэмээн тусгажээ. Нэвтрүүлэг тус бүр 44.1 сая төгрөгөөр бүтнэ гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна