Д.Мөнхсайхан: Хангайн бүсийн хөгжлийг тодорхойлж, хэлэлцэж байгаа нь чухал

Х.Есү
2025/04/14

“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт эхэлж байна. 

Энэ үеэр бид  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр,

"Өнөөдөр бид энд цуглаж хурал хийснээр аймаг орон нутгийнхаа зовлон жаргалын асуудлыг нэлээдгүй ярилцаж, шийдэж байна. 

Хамгийн гол нь ярилцаад тохирсон хэдий ч хэрэгжүүлэх нь чухал байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа хамгаалах, гацсан олон ажлуудаа дуусгах ёстой. Хангайн бүсийн хөгжлийг тодорхойлж, хэлэлцэж байгаа нь чухал байна. 

Ард иргэдийн амьдралыг өөрчлөх, иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт орох төслийг бид мега төсөл гэж ойлгож байгаа. Түүнээс биш хэр их хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгээр нь дүгнэхгүй. Гол нь дэд бүтцийн салбарууд чухал байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна