“Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт эхэлж байна.
Соёлын сайд Ч.Номинтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
"Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хангайн бүсийн дэд эдийн засгийн чиглэл бол аялал жуулчлал гэж үзэж байгаа. Энэ хүрээнд бидний хувьд хангайн бүсийн аялал жуулчлалын бодлогыг тодорхойлж байна.
Монгол Улсад ирж буй жуулчдын дийлэнх нь байгалийн болон соёлын аялал жуулчлал дээр суурилан ирж байгаа. Тэр дундаа адал явдалт аялал жуулчлал, шашны аялал жуулчлалыг сонирхож их ирдэг.
Манай хангайн бүсийн давуу тал юу байгаа вэ гэхээр эртний Луут хот, Хархорум хотын туурь гээд археологийн маш олон олдворуудтай, соёлын нөөц ихтэй.
Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр суурилж аялал жуулчлалыг хөгжүүлж чадах юм бол жуулчдын тоо нэмэгдэх нь ойлгомжтой байна. Нөгөө талдаа аялал жуулчлалыг хөгжүүлээд авч явна гэх юм бол дэд бүтцийг шийдэх хамгийн чухал байна.
Төв замыг дагасан үйлчилгээний цэгүүдийг бий болгох хэрэгтэй байна. Энэ нь мэдээж дотроо боловсон 00-той байх хэрэгтэй. Үүнээс гадна жуулчдыг татаж байгаа аймаг сум орон нутаг маань ариун цэврийн байгууламжийн даац чухал байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна