Тэгш эрх тэгш оролцоо Дундговь аймгийн хүүхдийн 14 дүгээр чуулганыг зохион байгуулж байна

Х.Есү
2025/04/14

Дундговь аймгийн нийт хүүхэд багачуудын хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих, тэднийг дуу хоолойг сонсох, чуулганаас гарсан шийдвэрийг төрд уламжлах зорилгоор аймгийн хүүхдийн чуулганыг зохион байгуулж байна.

May be an image of 1 person and text

Энэ үеэр "Хүүхдийн төлөө аймгийн зөвлөл"-ийг шинэчлэн байгуулсан бөгөөд Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн С.Мөнхчулуун чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ хүүхдийн дуу хоолой, санал санаачилга, үйл ажиллагаа, хөгжлийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

May be an image of 3 people, speaker, dais and text that says 'ఇర్టీ D 9P เฮั้ย Tar'

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн чуулганд 300 хүүхэд оролцуулж байгаа нь онцлог болж байна.

Чуулганд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн С.Мөнхчулуун, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсролын газрын дарга Ц.Уранбямба, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, Ид шидийн орон Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн захирал Н.Урансайхан нар зочноор оролцлоо.

May be an image of 2 people and text
“ТЭГШ ЭРХ – ТЭГШ ОРОЛЦОО” Хүүхдийн 14 дүгээр чуулганд оролцогч, төлөөлөгч нарт Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театраас урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна