“Цахим Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран аймгийн төрийн албан хаагч нарыг чадавхжуулах Их өгөгдөлд дүн шинжилгээ хийх “DATA ANALYSIS” сургалтыг Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Тинк Про” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалт 04 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Сургалтаар:
-Таны бүтээмжийг өсгөх ур чадварыг нэмэгдүүлэх
-Excel-ийн нөхцөлт функцүүдтэй ажиллах
-Аналитик сэтгэлгээ буюу шинжлэн дүгнэх чадварыг нэмэгдүүлэх
-Дата схем, системийг бүтцийн ойлголтыг нэмэгдүүлэх
-Дата модель, загварчлал хийж сурах
-POWER BI Desktop – программ дээр тайлан, дашбоард хийж сурах
-Visualization буюу мэдээллийг тайланг төрөл бүрээр дүрслэн харуулах
-DAX ашиглан тооцоолол хийж, ашиглаж сурах
-POWER BI service, POWER BI Desktop уялдаа холбоог ойлгох
-POWER BI gateway тохируулга хийж сурах
-Цагийн хуваарийн дагуу Data Refresh хийх
-POWER BI Pro license-н автоматжуулалт болон давуу талыг ашигладаг болох ур чадваруудыг эзэмшинэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна