Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд энэ зун Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төрийн албан хаагчийн орон сууц баригдаж дуусна.
Гэтэл Улаанбаатар хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд авдаг, тос масло сольдог, дугуй засдаг газрууд нийтийн эзэмшлийн зам талбайн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Тиймээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөллөө.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлнэ. Энэ жил Улаанбаатар хотын 40 гаруй байршилд газар чөлөөлнө. Эхний газар чөлөөлөлтүүд явагдаж байна. Зам, гүүрэн байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол барихад зайлшгүй төлөвлөсөн газруудыг зах зээлийн өнөөгийн жишигт нийцсэн байдлаар худалдаж авна. Тиймээс илүү хурдан ойлголцолд хүрч, газрыг чөлөөлж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжихийг иргэддээ уриалж байна. Тухайн байршилд ганц, хоёрхон газраа чөлөөлөөгүй үлдсэн хүмүүст мөн уриалж байна. Хотын төв талбайгаас нэг км гаруй зайд хоёрдогч түүхий эд аваад, машины тос масло солиод байх нь хотын өнөөгийн өнгө үзэмж, төлөвлөлтөд нийцэхгүй байна” гэлээ.
Цаашид бид барилгын компаниудад газрыг инженерийн шугам сүлжээтэй нь дуудлага худалдаа хэлбэрээр санал болгоно. Барилгын компаниуд орон сууцаа барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа НОСК-иар дамжуулж, орон сууцыг худалдан борлуулна. Ингэж сан бүрдүүлсэн орлогоос дараагийн айл өрхүүдийн газрыг худалдан авч, дахин барилгажуулах байдлаар үе шаттай, системтэй төлөвлөлтүүд хийнэ гэдгийг хотын дарга онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.67
ЭНЭ ДАРГА БОЛ ЁСТОЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. УРЬДЫН ДАРГА НАР ЕР НЬ ЮУ ХИЙДЭГ БАЙСАН ЮМ БЭ. НЭГ НЬ Ч СЭТГЭЛД АЯТАЙХАН СЭТГЭГДЭЛ ОГТ ҮЛДЭЭГЭЭГҮЙ. БҮГД Л ХОТООС ТӨРСӨН ДОЛЛАРЫН ТЭРБУМТАНГУУД.
Хариулах66.181.161.82
Хот цэмцгэр боллоо шүү Нямбаатарт Монгол улсын баатар цолыг саарал толгойт Батүүлээс авч өгье дээрээс нь Чингисийн одон,Эр зоригийн одон,Лениний одон,Хөдөлмөрийн баатар,Алтан гадас,Гавьяат тамирчин,Улсын арслан,Гавьяат малчин тээвэрчин онц хилчин өгьеө.Алдарт эхийн хоёр одонг бас өгье.ТҮЦ сөнөөгч жинхэнэ хатан зоригтон шүү минжий хангай шиг миний сайхан дарга цоглог зоригтой шийдэмгий их Богд Чингис лугаа гашуун шорвог шийдвэрийхээ эзэн нь болж байгаа хөөн.Одоо түгжрэлээ устгаад их хотыг чөлөөтэй зорчдог болгочих тэгвэл чамдаан шууд Нобелийн шагнал өгчий
Хариулах66.181.178.245
Нямбаатар bravo
Хариулах