Л.Мөнхбаясгалан: Хүмүүс амиа алдаж байгааг мэдсээр байж угаарын хий мэдрэгчийг айл бүрт тавина гэдэг бол бизнес

Х.Есү
2025/04/15

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо. 

Хуралдаанаар агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, "Ерөнхий хяналтын нэгдсэн сонсголын санал дүгнэлтийн нэгдүгээрт байгаа сайжруулсан түлшний хэрэглээтэй хүн амын эрүүл мэнд амь насанд угаартах аюул учирсаар тул гэдгийг бид ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй. 

Хүн амын эрүүл мэнд амь насанд угаартах боломж нь байсаар байгаа тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах гэдэг чинь дахиад нэг бизнесийг дэмжих л санаа. Хүмүүс амиа алдаж байгааг хүлээн зөвшөөрчхөөд дээрээс нь угаарын хий мэдрэгчийг тавих бизнесийг дэмжиж болохгүй. 

Агаарын бохирдол яагаад өнөөдрийг хүртэл байгаад байсан бэ гэвэл муу буруу хийсэн сайжруулсан түлшнийхээ стандартад зориулж стандарт баталсан. Уг нь эхлээд стандартаа баталчхаад түүндээ зориулж түлшээ хийх байсан. Гэвч энэ эсрэгээрээ яваад байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.204
    2025/04/15

    Ugaariin hii medregch iig ail Burt tavih ogt hereggui Harin ail buriin tooniin hurden deer salhiar sens tavichihval yadaj ugaartah ugehgui Geriin hii deesh ee gedesnii hii dooshoo

    Хариулах
  • 66.181.161.82
    2025/04/15

    Энэ эм үнэнийг өчиж байна угаарын мэдрэгчээр жил болгоны өвөл бизнесээ цэцэглүүлээд гаршсан хэдэн хулгайч байнаа.

    Хариулах