УИХ-ын Хаврын чуулганы хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм даа гэдэг үг л санаанд ороод байх юм даа. Өнгөрсөн парламент нүүрсний хулгайгаа ярьж ярьж арай гэж нэг юм дууссан. Гол асуудал бол оффтейк гэрээн дээр л байсан шүү дээ. Өмөнө нь зөвхөн төмөр зам дээр хийх эрхийг нээж өгөхөд зах зээлийн жишгээс хэд дахин өндөр өртөгтэй төмөр замтай болсон.
Одоо энэ биржийн тухай хуулийн өөрчлөлт бол муу нуухаар сайн илчил гэдэг шиг энэ зүгээр л дахиад нэг оффтейк л байхгүй юу. Үүнийг нь хэлчих хэрэгтэй.
Оффтейкийн нүүрс л хилээр гардаг бусад нь хилээр гардаггүй тийм л болчихсон байсан шүү дээ. Энэ асуудлаа яаж шийдэх юм бэ. Өмнө нь зөвхөн нүүрсэн дээр энэ хууль үйлчилдэг байсан бол одоо нүүрс, зэс гэх мэт бүх бүтээгдэхүүн дээр оффтейк хийхийг зөвшөөрч байна л гэсэн үг.
Тэгэхээр өмнөх алдаанаасаа бид ер нь юуг сурсан юм. Яаж сэргийлж болж байгаа юм. Хэн хийх юм, ямар аргачлалаар үнэлэх юм. Салбар яам нь санал болгоод Засгийн газраар оруулаад гэрээндээ тусгаад тэгээд их хурлаар оруулна гэсэн ийм л хууль яваад байна шүү дээ.
Би яг үнэндээ хаширсан. Өмнөх алдаагаа хар л даа. Ширхэг талх 25,000 төгрөгөөр шахдаг байдал руугаа эргээд орох вий. Ийм байдал гарч байсан.
Өмнө нь гаргасан алдаа дутагдлаа энэ хуулиар хэрхэн яаж засаж байгаа юм бэ. Би өмнө нь хаширсан учраас л асууж байна. Түүнээс биш та нарын ажилд саад болох гээд байгаа юм алга" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Чи яаж хаширсан гөлөг вэ? чи талхыг ингэж шаглаж байсан юм уу?
Хариулах103.168.34.81
Talh 25 raa l yvah n gartsaagui uunii ard bg ezen n ene uniig zohioson avtar n bg shuudee.
Хариулах