УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Биржийн тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
"Бүтээгдэхүүн солилцооны гэрээ гэдэг чинь ерөөсөө л оффтейк гэрээ гэсэн үг. Урд нь оффтейк гэрээ байгуулаад Дорнодоос Дорноговь руу нефт дамжуулах хоолой бариад дуусчихсан. Үйлдвэр нь бараг хэдэн жилийн дараа баригдана.
Үүн шиг бүтээгдэхүүнээ солилцоод би юм аа барьчихье та манай нүүрсийг хямдхан аваад эргээд бариад өгчих гэдэг зүйл явах гээд байна.
Өөр нэг асуудал нь үнийн индекс байгаа. Нүүрсийг бирж дээр аваад хил хүртэл тээвэрлэхээр хугацаа ордог. Тэр хооронд нүүрсний үнэ уначихаар нөгөө компаниуд чинь алдагдалд ордог. Тийм болохоор үнэ унавал дагаад бууруулах тогтолцоо оруулъя гэж байгаа юм.
Агуулга нь зөв юм шиг хирнээ тийм биш. Гэтэл энэ нь буцаж үйлчилнэ. Жишээ нь 5 сая тонн нүүрсэн дээр 50 долларын зөрүү гарвал 250 сая доллар буюу нэг их наяд төгрөг. Тэр зөрүүг яахаараа бид төлөх ёстой юм бэ.
Дараа нь тээврийг худалдан авагч тал хариуцна гэж байгаа юм. Гэхдээ үүүний цаана юу байна вэ гэхээр Монгол нүүрсээ уурхайн ам нөхцлөөр борлуулна. Тээвэрлэлтийг Хятадын компаниуд хийнэ. Монголын нутаг дээр явж байгаа транзит тээврүүд дандаа гаднын хөрөнгө оруулалттай байна.
Ямар бодлого, хэний төлөө яваад байгаа нь ойлгомжгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна