УИХ-ын Хаврын чуулганы хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, Биржийн тухай хуулийг өөрчилж бартер хийх хууль болгох гэж байна. Нэгдүгээрт бартер гэдэг чинь урагшлалт юм уу ухралт юм уу.
Хоёрдугаарт энэ хуулийн цаана дахиад л зарчмын асуудал яригдана. Уг нь энэ Монгол Улс чинь УИХ-аараа орлого зарлагаа, төсвөө яриад түүнээсээ хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг. Гэтэл УИХ-аас гадуур төрийн өмчит компаниудын бүтээн байгуулалт гэх нэрээр төрийн өмчит компаниудаар 10 сая тонн нүүрс зарчих, тийм зам барилга барьчих гэх нь л дээ.
Энэ чинь УИХ-ын хяналтаас гадуур төрийн өмчит компанийн засаглалтай, санхүү эдийн засгийн системээ нураая, их хурлын хяналтаас гадуур мөнгө зарцуулдаг эрх авъя л гэсэн үг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна