УИХ-ын гишүүн Г.Дамдинням болоод Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хоёрын хооронд ширүүхэн маргаан өрнөөд буй.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга Г.Дамдинням гишүүнийг албан тушаалын төлөө хүн рэкетлэж өөр рүү нь дайрч байна хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл уг асуудалд Г.Дамдинням гишүүн ямар байр суурьтай байгааг бид тодрууллаа.
Тэрбээр, "Татвар төлөгчдийн 1.2 тэрбум төгрөгийг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд тендергүйгээр сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлчихсэн хулгайг нь ярихаар их эмзэглэж байх шиг байна. Хөөрхий минь.
Хууль хяналтын байгууллага нь шалгаад хариуцлага тооцчихно биз дээ. Хүн гүтгэх хуультай шүү дээ. Яг үнэндээ надад төвөг л байна.
-Таныг Боловсролын сайд болох гээд чадаагүй болохоор ингээд байна гэдэг зүйлийг ярьсан?
-Би сайд болъё гэсэн бодолгүй байгаа. Би татвар төлөгчдийн 1.2 тэрбум төгрөгийг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд тендергүйгээр сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлчихсэн хулгай хийсэн байж магадгүй гэдгийг нь олон нийтэд гаргаад ирэхээр их шаралхуу, хүн гүтгэнгүй, дайрангуй л байгаа юм билээ хөөрхий. Хулгай зэлгийг нь хуулийнхан шалгаж байгаа юм билээ. Тэгээд л хөөрхий эмзэглээд байхгүй юу" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.32
Худлаа ингэж хуцалдаж байхаар сайхан зодолдооч эр хүн шиг цохилцооч ацнуудаа
Хариулах192.82.92.140
ТЭНЭГ АЦ
Хариулах