О.Отгон: Х.Баттулга бүрэн эрхээсээ татгалзаж шалгуул

Х.Есү
4 цаг 31 минутын өмнө

Монгол ялна хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авах талаар шаардлага хүргүүллээ. 


Иргэн О.Отгон: "Х.Баттулгыг Монгол тулгатны зуун эрхэмд ороод уйлахад нь дагаад л мэгшдэг байлаа шүү дээ. Бид тэгж л тархиа угаалгадаг байлаа. Одоо Х.Баттулгыг дэмжээд байх шалтаг шалтгаан алга. Ард түмэн төгрөг нуурын ордоо авъя. 

Цус ярьж, бид нараар Хятадыг үзэн ядуулдаг хүн өөрөө Хятадтай найр тавьж, тэрбум тэрбумаар нь мөнгө олдог. Энэ ариун явдал юм уу?

Нэгдүгээрт Х.Баттулга бүрэн эрхээсээ татгалзаж хуулийн байгууллагаар шалгуул. Хоёрдугаарт стратегийн ач холбогдол бүхий Төгрөг нуурыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий этгээд, гадаадын хамсаатан түншүүдээрээ дамжуулан үндэстэн дамнасан санхүүгийн схем үүсгэж, оффшор компани байгуулан Хятад иргэдэд 250 сая ам.доллараар зарсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна. 

Тиймээс энэ ордыг буцааж өг. Энэ бол Монголын ард түмний өмч. Төгрөг нуурын ордыг зарсан 250 сая ам доллараа өнөөдрийн ханшаар буюу 875 тэрбум төгрөгөө өг. Үүнийг бид нэхэмжилж байна. 

Монголчуудыг хохиролгүй болгож төрд 34 хувиа өг. Бидний шаардлагыг эс биелүүлбэл биелүүлэх хүртэл нь тэмцлийн дараа дараагийн хэлбэрт шилжих болно. 

Яг үнэндээ манай хөдөлгөөнийхөн Х.Баттулгыг цаг үргэлж дэмжиж байсан. Гэхдээ одоо үнэхээр дэндлээ. Энэ хүнийг шалгуулах ёстой газраар нь шалгуулах ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 120.17.159.173
    2025/04/20

    Uls avahad l asuudalgvi yum bish uu .Battulga zaraagvi geed bgaa bizdee ulsin ord bolohoor shuud tsutslaad avchih asuudal

    Хариулах
  • 202.55.188.40
    2025/04/20

    Хаанаас гараад ирсэн нь харагдаж байнаа хэдэн төгрөг авчдээ.

    Хариулах
  • 59.153.87.1
    2025/04/19

    Урааны эсрэг тэмцлийг утгагүй болгохын тулд олны анхаарлыг татаж болох хэн нэгнийг золиослох шаардлага МАНГАС МАФИд байгаа. Тэр золиос нь Баттулга. Энэ банди хэдэн халтар цаас авчил дээ

    Хариулах
  • 202.9.41.29
    2025/04/18

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

    Хариулах
  • 103.57.93.212
    1 цагийн өмнө

    Оджаргал, Баттулгыг цааш нь харуулах л гээд байх шиг,,,,

    Хариулах
  • 202.9.46.125
    2 цагийн өмнө

    Монгол ялна

    Хариулах
  • 45.117.35.12
    2 цагийн өмнө

    Зааа хуцааа нохойн баас минь...MCSс хэдэн төгрөг гударсан баас уу бас...

    Хариулах