Дүнжингаравын осол гарах үеэр БНСУ, Ховдод ажиллаж байсан хүмүүс “Ослын үеэр хөнгөн гэмтэл авсан” гэсэн дүгнэлт гаргуулжээ

Х.Батсайхан
5 цаг 18 минутын өмнө

Дүнжингаравын ослын Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Хэлэлцүүлгийн үеэр шүүгч “Оршин суугчдаас тухайн орон сууцыг өмчлөгч гэдэг нь тогтоогдоогүй иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тохиолдол байна.

Жишээ нь, түрээслэгч Н.Шүрэнчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон асуудал байна.

Н.Чойндонгийн өмчлөлийн орон сууц дээр иргэн Н.Наранчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэх мэт асуудлууд байна.  

Н.Баянзул гэж иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ч үл хөдлөхийн гэрчилгээ нь авагдаагүй, хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй. Яагаад ийм нөхцөл үүсэв” гэж асуусан.

Өмгөөлөгч энэ асуултад “Хохирогчдын дотор тухайн орон сууцыг хууль ёсны дагуу түрээслэж байсан иргэд байгаа. Тэдний эд хөрөнгө шатсан тохиолдол байгаа. Ээж нь хүүгийнхээ нэр дээр байдаг байрыг нэхэмжилнэ гэсэн тохиолдол бий. Нийт долоон тохиолдол байгаа” гэв.

Шүүгч “Итгэмжлэлтай ганц л байна. Шүүхийн шийдвэр гараад энэ хүмүүст хохирлыг нь олгочихдог, дараа нь эд хөрөнгийн маргаан үүсэх эрсдэлтэй” гэж санууллаа. Мөн осол гарах үед байгаагүй хүмүүс Ослын үеэр хөнгөн зэргийн гэмтэл авсан гэсэн дүгнэлттэй байж байгаа. Хэрэг гарах үед БНСУ-д ажиллаж байсан, Ховдод ажлаар явж байсан хүмүүс дээр яагаад ослын үеэр хөнгөн зэргийн гэмтэл авдаг юм бэ” гэж асуулаа. Түүний асуултад хариулах хүн байсангүй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2 цагийн өмнө

    Ариал заваан хүмүүс бас байнаа хүний зовлонгоор далимдуулж заваарч байгаа хөгийн новшнуудад хатуу арга хэмжээ авч баймаар байнаа

    Хариулах