УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай холбоотойгоор зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Би хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг гаргаад явах нь зүйтэй гэж бодож байна.
Засгийн газраас оруулж ирж байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль товчхон тунхагийн шинжтэй болсон байна лээ. Асуудлуудаа бүрэн зохицуулаагүй байсан.
Би хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль, хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийг тусдаа байлгах ёстой гэж үзэж байгаа.
Дараагийн хөндөх ёстой асуудал бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал. Нэг талдаа хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд буюу хөрөнгө оруулагчид байгаа, нөгөө талдаа сэтгүүлч, редакцийн хараат бус байдал бий. Хамгийн чухал нь мэдээлэл авах гэж байгаа иргэдийн эрх ашгийн асуудал бий.
Үүнийг бодож энэхүү хуулийг хийхгүй бол зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч гэж харж болохгүй.
Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргалаа гэхэд хэн хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байдаг. Энэ тодорхой бус байдаг учраас сэтгүүлчид цагдаа шүүхэд дуудагдах асуудал олон гардаг.
Мөн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах ёстой. Гэвч хэвлэл мэдээллийн хууль дээр ерөнхий орж ирсэн байна. Үүнийг дэлгэрүүлж, сайжруулах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийг ил тод болгоод явах нь зүйтэй. Төрийн мөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж ажиллах асуудлыг хориглож, хязгаарлалт тавих нь зөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна