“The Mongolz”, “Vitality” багийн тоглолт эхэллээ

Х.Батсайхан
7 цаг 33 минутын өмнө

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээн Австралийн Мельбурн хотод болж байна. Монгол Улсын “The Mongolz” баг тус тэмцээний шөвгийн дөрөвт үлдээд байгаа бөгөөд өнөөдөр хагас шигшээ шатны тоглолтоо 18.00 /Монголын цагаар/ цагаас Францын “Vitality” багтай хийнэ.

Манай баг шөвгийн наймд Нидерландын "Team Liquid"-ыг 2:1-ээр хожсон юм.

Хагас шигшээгийн нөгөө тоглолтод Данийн "MOUZ" болон Саудын Арабын "Team Falcons" өрсөлдөж, Саудын Арабын баг хожоод байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна