Н.Наранбаатар: 330 суманд аялал жуулчлалын мэдээллийн төв хэрэггүй байх

Х.Есү
1 цаг 7 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашиг болон төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Төсвөөс урсгал зардлуудаа хасъя гэж байна. Хөрөнгө оруулалтын зардлаа ч мөн адил хасъя гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гарч байна. Гэхдээ шууд нүдээ аниад хасаж болохгүй. Аялал жуулчлалын мэдээллийн төв хэрэгцээ шаардлагатай газраа хэрэгтэй л байх. Гэхдээ 330 суманд бүгдэд нь биш байх. Тухайлбал аялал жуулчлалын гол бүсүүд дээр л хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Зүгээр аргаа бараад хэн ч ордоггүй байшин барья гэж төлөвлөхгүй л байх. 

Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлцэл хийгээд ногдол ашгаа авахаар болсон гэж ойлгосон. Иргэдэд бэлэн мөнгө тараавал юмны үнэ нэмэгдэж, эдийн засаг хүндэрнэ. Байшин барьсан ч, баялгийн санд хуримтлуулсан ч иргэд ашиг хүртэж байгаа хэлбэр шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна