Бусдыг зодсон уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгожээ

Х.Есү
8 цаг 49 минутын өмнө

Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр Тод манлай уяач Т.Галбадрах бусдын биед гар хүрч буй бичлэг цахим орчимд цацагдсан.

Уг хэргийн шүүх хурал өчигдөр болсон ба шүүх дараах шийдвэрийг гаргажээ. 

Бусдыг ухаан алдтал нь цохиж унагаасан уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ. 

Хохирогч П.Мөрөн өчигдөр манай сайтад өгсөн мэдээлэлдээ ийнхүү хэлж байсан юм. 

Тэрбээр, "2024 оны 9-р сарын 20-ны өдөр буяны ажил зохион байгуулаад ажил руугаа явах хэрэгтэй болоод G Center-ээс гарч явсан. Хаалт нь онгойхгүй байхаар нь бордюр жижиг байсан учраас даваад гарсан чинь нэг хүн орилж ирээд хүлээж байгаад гарахгүй яах гэж давж байгаа юм гэж хэлсэн. 

Би каскаа тайлаад онгойхгүй байсан шүү дээ гээд хэлсэн. Ерөөсөө бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, ямар ч харилцаа үүсээгүй. Шууд уураа надад гаргаж байгаа юм шиг цохисон. 

Би 2-3 минут ухаан алдаад унасан байна лээ. Бичлэгээс харахад намайг шууд тэр газар нь хаяад явсан. Нэг гайхаж байгаа юм нь хүн алсан бол тэгээд хаяад явах хэмжээний хүн юм уу. Тэр дээр манай гэр бүлийнхэн маш дургүйцсэн. 

Манай ээжийг хүртэл цагдаад өгсөн байна лээ. ХУД-ийн цагдаад бичлэгийг нь тавьсан бас намайг мөнгө нэхсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би нэг ч удаа уулзаагүй шүү дээ. Тэгсэн намайг цохисон хүн G Center-ийн захирал байсан. 

Тод манлай уяач тийм мундаг хүн байж тааралдсан хүнээ цохиж унагаад мөнгө өгөөд аргалдаг байж болохгүй. Аргалах гэж үзсэн байх. Би бол дүрэм, журмаараа явна гэж шийдсэн. Өөрөө ч гэсэн бичлэг дээрээ хэлсэн байна лээ. Чаддаг юм бол шүүхэд өгөөрэй гэсэн. Манай эгчийг ч гэсэн дарамтлах гэж үзсэн байна лээ" гэсэн юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.231
    3 цагийн өмнө

    Энэ муу гөлөг хачин хулгайч царайлсан лаларыг араас нь тоосгодоод унагаа яасан их хүн цохидог алны алчуур вэ? хөөш уур хүрчихлээ энэ жил чи өнгөрөө чиний уясан морьд бүгд гошного долооно чи өөрөө бас жорлонгийн суултуур болноо.Миний дүү энэ новшийг хаа байгаа газарт нь сэм дагаад машааных нь дугуйны бөөрийг шөвөгдөөд бай жинхэнэ пязда болдог эд шүү .Лалараа хөөш чи халхын шоронд морил

    Хариулах
  • 202.21.107.16
    6 цагийн өмнө

    Uilchluulegchee zodood baival hun zuglehgui boloh baih daaEzen ni iimum chini ajilchdiinh ni uilchilgee I soyol shiitgel alga l baigaa daa GCenter ruu zugleltgui yum shigeeeeee

    Хариулах
  • 139.5.218.231
    7 цагийн өмнө

    Иш хүүхэд юм болохоор ухамсар дорой, харгис амьтныг тод манлай уяач,тийм мундаг хүн гэчиж.

    Хариулах