Шахбаз Шариф: Өнөөдөр бид Энэтхэгт хариу арга хэмжээ авч, гэм зэмгүй хүмүүсийнхээ өшөөг авлаа

Х.Батсайхан
4 цаг 11 минутын өмнө

Энэтхэг, Пакистаны харилцаа ширүүсэж, нэг, нэгэндээ ээлжлэн пуужингаар цохилт өгч байгаа энэ үед Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф мэдэгдэл хийсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Пакистаны тал энгийн номхон иргэдийн суурьшлын бүс рүү пуужин харвасан гэх мэдээлэл Энэтхэгийн талаас гаргасны дараа хийсэн мэдэгдэлдээ тэрбээр Энэтхэгт зохих ёстой хариуг нь л өгсөн, гэм зэмгүй хүмүүсийнхээ цусан өшөөг авсан гэж дурдсан юм.

Мэдээллийн сайд Аттаулла Тарар нь харин энгийн номхон иргэдийн суурьшлын бүс рүү цохилт өгсөн гэдгийг үгүйсгэж, зөвхөн цэргийн байгууламжуудыг онилсон гээд, Энэтхэг өөрсдөө эхэлсэн учир Пакистан өдөөн хатгасан болохгүй гэжээ.   

Энэтхэгийн талын өгч байгаа мэдээллээр бол Пакистаны харвасан пуужин суурьшлын бүсэд унасан гэж байгаа юм. Мөн Энэтхэгийн тал Пакистаныг цэргээ хилийнхээ зүгт татаж байгаа нь дайтах санааг агуулж байна хэмээн буруутгаж байгаа юм. Цэргээ урагшуулж байгаа тухайд Пакистан хариу тайлбар одоогоор хийгээгүй байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна