Монгол улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Дуу хуур, өв соёлын өлгий нутаг Дундговь аймгийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны 1, 2-р үе шатанд аймгийн 15 сумын хүүхэд багачууд, анги хамт олон, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, аймгийн удирдлагууд, аймгийн болон хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүд, Боловсролын газар, аймгийн төвийн монгол хэл, уран зохиолын багш нар, Политехник коллежийн удирдлага, багш нар нийт 1895 иргэн оролцов.
Үндэсний бичиг үсгийг угтан дараах арга хэмжээг зохион байгууллаа.
Үүнд:
- Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн зохион байгуулсан “Бийрийн хэлхээ-2025” аймгийн уран бичлэгийн дөрөвдүгээр уралдаан”-д 7-12-р ангийн 7 сургуулийн 51 суралцагч оролцжээ.
- С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан, хэлний бодлогын салбар зөвлөл ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчдын үндэсний бичгээр хурдан зөв унших чадварыг хөгжүүлэх “Тэргүүний уншигч” уралдаанд 9 сургуулийн 30 сурагчийг шалгарууллаа.
- Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуулийн монгол хэлний багш нарын зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын их сорилго”-д 124 төрийн албан хаагчид оролцсон байна.
- Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн монгол хэлний багш нарын зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын цахим бичвэр” уралдаанд 58 төрийн албан хаагчид оролцлоо.
- Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Политехник коллежоос зохион байгуулсан “Үндэсний бичгийн тээгч, түгээгч” арга хэмжээнд 9 сумын нийт 21 иргэд амжилттай оролцов.
- Үндэсний бичгийн хичээлийн хоцрогдлыг анги нийтээр нь арилгах, нөхөх, сургалтын чанарыг ахиулах зорилгоор Мандал сургуулийн зохион байгуулсан 7-р ангийн анги нийтийн олимпиадад 19 сургуулийн нийт 32 бүлгийн 716 суралцагч, 10-р ангийн 20 бүлгийн 520 суралцагч 2 удаагийн сорилд тус оролцсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна