Энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Уг бичлэгтэй холбогдуулан бид цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Тус хэргийг шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогдсон. Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна.
Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт Болд гэх алба хаагч байхгүй. Огт үндэслэлгүй мэдээлэл.
Иргэд Та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээллийг цааш түгээхгүй байхад анхаарна уу" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна