Ой хээрийн түймэрт 5900 бог, 400 орчим бод мал өртжээ

Х.Батсайхан
5 цаг 40 минутын өмнө

ОБЕГ-аас ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

2025 онд 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн гал түймэр гарч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 35.5 хувиар өсжээ.

Дээрх гал түймэрт 47,071 га ой, 701,011 хээрийн талбай шатсан байна.

Мөн таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5900 орчим бог мал, 400 орчим бод мал өртжээ. 

Одоогийн байдлаар Хэнтийн Норовлин, Сэлэнгийн Түшиг суманд гарсан гал түймрийг цурманд оруулж, бүрэн унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна