Х.Нямбаатар: Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайд ширхэг ч байгууламж тавиулахгүй

Х.Есү
2025/07/22

Хотын дарга Х.Нямбаатар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийн асуудлаар Сүхбаатар дүүргийнхэнтэй уулзжээ. 

Тэрбээр, "Баярын амралтын өдрүүдэд СБД-ийн 4-р хороо, 45-р сургуулийн дэргэд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замаас хумсалж ТҮЦ тавьсан зөрчил гарсан. Өнөөдөр тэр ТҮЦ-үүдийг буулгалаа. Тухайн аж ахуйн нэгж СБД-ийн ЗДТГ-аас зөвшөөрөл авсан гэдэг асуудал ярьсан. Дүүрэг ч нийслэлийн холбогдох байгууллагаас ч асуулгүй зөвшөөрөл өгсөн байгаа юм.

Иргэд нийтээрээ ТҮЦ үүргээ гүйцэтгэсэн одоо татгалзъя гэдгийг дуу нэгтэй хэлж байгаа.

Бид хотын иргэд юу хүсэж байна түүний дагуу л шийдвэр гаргаж байгаа. Тиймээс нийслэлээс гаргаж байгаа бодлого шийдвэрийг дүүргүүд зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай. Цаашид нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайд ширхэг ч байгууламж тавиулахгүй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.37
    2025/07/23

    БГД-14 хорооны 18 - р байрыг тойрсон ТҮЦүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж өгнө үү?

    Хариулах
  • 103.229.121.200
    2025/07/22

    манай байр ОХУ-ын элчин сайдын яамны баруун талд байрлах 1-р 40 мянгат. Манай байранд нийтийн эзэмшлийн талбай байдаг ба нэлээд модтой саад гэх үү дээ. Түүнийг янзлаад тохижуулвал Явуухулангийн сайдаас дутахгүй хөөрхөн цэцэрлэг болно. Одоо бол СӨХ нь нийтийн гээд тоодгүй Хотоос ч анхаардаггүй нэг золбин дүр төрхтэй. хаяа нэг хэсэг хүмүүс модыг нь янзлах дүр эсгээд алга болдог. зам нь нүх л гэсэн үг. манай байрыг хотын өвд бүртгэсэн гэсэн. өвөө аятайхан болговол хотын төвийн үзэмж иммижэд хэрэгтэй юм. даа

    Хариулах