Ч.Лодойсамбуу: Бөхийн барилдаанаас допингийн шинжилгээ авахыг болиулах хэрэгтэй

Х.Есү
2025/07/25

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр, "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас допингийн шинжилгээ авахыг, хурдан морины уралдаанаас эрлийз гэж шигшихийг болиулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Үнэт зүйл нь Монгол үндэсний баяр цэнгэл наадам болохоос спорт биш. 

Эрлийз гэдэг хэллэг нь ч өөрөө өрөөсгөл. Адууны төрөл дотроос эрлийз төрөхгүй. Адуу, илжиг хоёрын дундаас буюу өөр төрлүүдийн дундаас л эрлийз төрнө. Наадъя гэж сайхан наадчихаад араас нь хэрүүл болгосоор нэгдмэл үнэт зүйлээ өөрсдийн гараар устгана" гэжээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.233
    2025/07/27

    Тэгээд элдэв хорны наймаа цэцэглээд, нийтээрээ хордоод... Монголыг сөнөөх бодлого.

    Хариулах
  • 202.55.188.106
    2025/07/26

    Хаанахын хорон бодлогын гар хөл вэ.

    Хариулах
  • 66.181.182.248
    2025/07/25

    монгол орон минь талын салхи шигээ цэвэр ариун орон юм шүү цаашдаа тийм байлгахыг бид хичээх ёстой түүнээс биш допинг хар тамхинд идэгдсэн хөгжил гэж худлаа ярьсан орон шиг байлгахыг хүсэхгүй байна

    Хариулах
  • 66.181.182.248
    2025/07/25

    их хурлын гишүүнээ боль доо даа тэнэг минь бид нар наадам гээд элийрсэн бөхчүүдийг мангартсан морьдын давхихыг харах юм уу хаашаа юм вээ яаж ийм балай юм төрийн ордонд орж суудаг байнаа өмнөөс нь ичиж үхлээ жирийн хүний амнаас ч ийм үг гарахгүй дээ

    Хариулах
    • 103.212.117.207
      2025/07/25

      Яг үнэн сайхан хэлжээ

  • 202.21.102.98
    2025/07/25

    Энэ муу тэнэг балай юм чинь юу гэвээ

    Хариулах