С.Мөнхчулуун: Гэрээ засаагүй, ахуйгаа шийдээгүй хүн улс төрд орж бусдын эрх ашгийн төлөө ажиллах боломжгүй

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун фэйсбүүк хуудастаа мэдэгдэл оруулжээ. Тэрбээр “Миний 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сайт, пэйжүүдээр явуулаад, зарим нь түүнийг мушгиж сэвээд байгаа юм байна.

Өнгөрсөн 2024 оны ХОМ-ыг 2025 онд бөглөдөг. Эрдэнэс Монгол ХХК-ийн Ерөнхий аудитороор ажиллаж байхад сарын цалин 12 сая, мэргэшсэн инженерийн нэмэгдэл болон улирлын урамшуулалтайгаа нийлээд сарын 16 сая орчим төгрөгийн цалин авч байсан. Эхнэр бас дээшээ хараад гэртээ хэвтээд байдаггүй, 2 компани ажиллуулдаг. Тэгээд 20 настай оюутан байхдаа Монголын хамгийн анхны харуул хамгаалалтын компанийг ажиллуулж 100 оюутан цалинжуулж явлаа. Германд гэр бүлээрээ 8 жил сурч хөдөлмөрлөж яваад ирсэн хүний орлого, хадгаламж гэхэд тийм гайхаад байх зүйл мөн үү? 27 настай хүүхэд байхдаа л Германд төрсөн эхнэр, охин 2-оо 9 метр лимузингээр тосч авч байлаа. Одоо 45 хүрсэн хүн Ланд 200 унах тийм гайхмаар хэрэг биш л дээ. Биеэ засаад Гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас гэж үг бий. Гэрээ засаагүй, ахуйгаа шийдээгүй хүн улс төрд орж бусдын эрх ашгийн төлөө ажиллана гэх боломжгүй юм” хэмээн бичсэн байна.

Тэрбээр 2024 оны ХОМ-тээ “250 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200 маркийн авто машинтай. 20 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын хоёр адуутай. Өөрийн орлого 187 сая, гэр бүлийн орлого 191 сая төгрөг. Тэрбум 599 сая төгрөгийн үнэтэй нэг нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшинтай, 40 сая төгрөгийн эзэмших эрхтэй 400 болон 490 м2 газартай. 101 сая төгрөгийн үнэт эдлэл, 552 сая төгрөгийн хадгаламжтай, авлагагүй” гэж мэдүүлснийг ойрмогхон телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн юм.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.208
    28 минутын өмнө

    Ярьсан чинь худлаа даа. Чи тэгээд Германд 8 жил юу хийж байсан юм бэ дээ. Эхнэр хүүхдээ 9 м урттай машинаар Буянт Ухаагаас угтаж авна гэдэг чинь төлөвшөөгүй л хүний үйлдэл байж дээ. Чи олигтой хүн биш бололтой. Бас цалин дээрээ мэргэшсэн инженерийн нэмэгдэл авдаг гэсэн байна. Хэдийдээ ямар мэргэжлээр мэргэшсэн инженер болчихсон юм болоо. Явсан зам чинь хулгайн мөртэй юм шиг уншигдаж байна даа.

    Хариулах
  • 157.15.7.113
    2 минутын өмнө

    Хурдан удмын адуутай хүмүүс худлаа шүү, хөдөлмөрлөж олсон мөнгөө хүн тийм юманд хэзээ ч зарахгүй

    Хариулах
  • 14.1.81.104
    52 минутын өмнө

    Мөнхчулуунаа наадах чинь шал худлаа. Улс төрч хүн ядуу байсан ч улсынхаа төлөө зүтгэж болноо. Аль баячууд нь шуналдаа живээд улсаа тонож байгааг бүгд харж байна.

    Хариулах
  • 66.181.161.87
    1 цагийн өмнө

    Бас л чамлахааргүй их орлоготой юм бн.Жирийн хүмүүсийн нэг жилд олох орлогийг нэг сард авна гэдэг гайхамшиг! Хар ажлын залуучууд болон тэтгэвэрийн хөгшчүүдийн хэдэн төгрөгийг нэмэх тал дээр томчууд та нар анхаарах хэрэгтэй! Та нар сарын 10,20 саяийг чамлангуй байхад тэтгэврийн хөгшчүүл сая ч хүрэхгүй төг-өөр амиа зогоож байна!

    Хариулах
    • 202.126.91.24
      50 минутын өмнө