ЗАСГИЙН ГАЗАР: ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна

Zuv.mn
2025/08/06

Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:

-Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай Засгийн Газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл

- “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл

- “Эрдэнэт Медикал” эмнэлгийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудал.

Танилцах асуудал,

-Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, үнэлгээг ил тод, нээлттэй мэдээлэх талаар

- Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар

- “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажилтай тус тус танилцах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.104
    2025/08/06

    Төрийн. Өмчийг. Хувьчилахыг. Зогсоо. Хувьчлалын. Хуулийг. Хүчингүй. Болгож. Соц. Үеийн. Үйлдвэрүүдийг. Төрийн. Мэдэлд. Авч. Төрийн. Өмчинд. Тавих. Хяналтыг. Чангатгахын. Тулд. Соц. Үеийн. Өмч. Хөрөнгийг. Хамгаалах. Хяналт. Тавих. Хариуцлага. Тооцох. Хуулиудыг. Сэргээж. Төрийн. Өмчинд. Тавих. Хяналтыг. Иргэдтэй. Нийлж. Тавьдаг. Болго. Төрийн. Хулгайчуудад. Итгэхгүй.

    Хариулах