Х.Батжаргал: Албан тушаал, чиг үүргийн давхардлыг арилгана

Zuv.mn
5 цаг 3 минутын өмнө

Төсвийн тодотголын хүрээнд яамдад орон тоогоо цомхотгож, төсвийн хэмнэлт хийх үүргийг өгсөн билээ. Энэ хүрээнд Боловсролын яаманд есөн хувийн цомхотгол явуулахаар болсон талаар салбарын сайд нь мэдээлэл хийсэн.

Тэгвэл энэ асуудлаар Боловсролын яамнаас хэвлэлийн хурал зарлаж, тайлбар мэдээлэл өглөө.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал энэ асуултад “Төсвийн тодотголын үеэр яригдсан асуудал. Төсөв танагдсантай холбоотойгоор орон тоо цомхотгохоор байгаа. Хувилаад үзэхэд 4000 гарч байгаа нь үнэн боловч тэр хүмүүс нь багш байна гэж ойлгож болохгүй.

Салбарт албан тушаал, чиг үүргийн давхардлууд байгаа. Жишээ нь, зарим сургууль орлогч захиралтай байна. Үүнийг цэгцэлнэ. Энэ маягаар цомхотгол хийнэ, багшаас аль болох тойрно гэсэн үг.

Түүнээс биш, одоо дутагдалтай байгаа орон тоон дээр багш авч болохгүй юм шиг, тэтгэвэрт гарсан багийн оронд шинээр багш авч болохгүй юм шиг мэдээлж байгаа нь буруу” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна