Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар:
-Концессын гэрээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төсөл
- “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, шинэчлэл хийх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Төрийн өмчит хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирлын цалин, үр дүнгийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг үнэлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
-“Боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Итгэлцүүр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход хэрэглэх 2026 оны итгэлцүүр)
- Бусад асуудал
Танилцах асуудал
-Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслийн талаар
-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшилд байгаа Эрдэнэтийн зэс, молибдений ордын үүсмэл ордыг ашиглаж буй компаниудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар
- Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар төвлөрсөн орлогыг Монгол Улсын иргэний хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэх талаар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна