Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нэг тэрбумын үнэт эдлэл, 3.7 тэрбумын орон сууц барилга байгууламжтай

Zuv.mn
3 цаг 54 минутын өмнө

Өчигдөр /2025-08-31/-нд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдсон. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт ялалт байгуулан УИХ-д сонгогдож байсан бол 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсэд нэр дэвшиж хоёр дахь удаагаа сонгогдож байжээ. 

Тэгвэл АН-ын шинэхэн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.

  • Орлого - 87.6 сая
  • Гэр бүлийн орлого - 88 сая
  • Хөрөнгө борлуулсны орлого: 275 сая
  • 3.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай барилга нэг, хоёр нийтийн орон сууцтай 
  • Lexus, LX 600, Mercedes Benz, S400CDI, Toyota, Crown - нийт үнэлгээ нь 893 сая
  • 1 тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй
  • Дотоодын банканд 85 сая төгрөгийн хадгаламжтай
  • Бусдаас авах авлага - 500 сая
  • 1.3 тэрбумын зээлтэй
  • Тэсо ХХК-ийн 25000 ш, Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 ш хувьцаатай хэмээн мэдүүлжээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.92
    18 минутын өмнө

    Ман Ан д итгэх итгэл байхгүй дээ нэг тэрэгний дугуйнууд

    Хариулах
  • 202.55.188.92
    18 минутын өмнө

    За да бараг л хэвээрээ байх болбуу даа

    Хариулах
  • 202.126.89.246
    1 цагийн өмнө

    Анхнаасаа элбэгдорж л гаргаж ирсэн хүн одоо л нэг их том гүшүлн болсон аятай юм ярьдаг АН элбэгдорж баттулгын тэмцэл нилээн өндөр авч бна гэсэн женко зүгээр суухгүй хороо найруулаад л явна баттулгын үгээр л АН цаашаа явна даа АН МАН гэж яагаад хэн нэгнии тоглоом болж явах юм бэ

    Хариулах
  • 66.181.179.18
    2 цагийн өмнө

    Баян хүн ажил хийхгүй гэж хэн хэлсэн юм. Тэдний дунд ажилсаг нь олон. Ядуус дунд залхуу нь олон шүү!

    Хариулах