Ши Жиньпин Монголд айлчилна

Х.Батсайхан
2 цаг 16 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахаар болжээ. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ингэж мэдэгдсэн байна.

Айлчлалын үеэр зам тээврийн салбарт хил дамнасан төмөр замын асуудлууд, түүний дотор Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын асуудлыг ярих чигтэй байна. Ялангуяа Шивээхүрэн-Сэхээ боомт нь хүндрэл багатай, богино тул Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замаас түрүүлж болгино хугацаанд ашиглалтад орон эксполртыг нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа билээ.

Ганцмод-Гашуунсухайтын төмөр зам 16 жил гацсан бөгөөд ийм алдаа бусад төслүүд дээр дахиж давтагдах ёсгүй гэдгийг Б.Дэлгэрсайхан онцолсон байна.

Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын төсөл нь нийт 235 сая ам.долларын өртөгтэй бөгөөд 2341 тулгуур багана хийж байж барих хүндрэлтэй төсөл юм. Эдгээр тулгуураас одоогийн байдлаар 114-ийг барьж байгуулсан гэж тэрбээр хэлсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    1 цагийн өмнө

    Ene Delgersaikhan boloogui medeelel zadalj yavna uu. Toriin huzur ntr bnuu shuud l onoo avah gd sonssonoo delgeed

    Хариулах