О.Цогтгэрэлийг даргаар сонгосны дараах АН-ын эрх мэдлийн хуваарилалт

С.Гандэлгэр
6 цаг 36 минутын өмнө

-Ж.Баярмааг дэд дарга, Н.Ганибалыг ЕНБД-аар үлдээж, Ж.Батсуурийг бүлгийн дарга болгохоор АН-ын томчууд тохирчээ-

Ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдлоо. Улмаар АН-ын Их хурлаар түүнийг ёсчлон баталж, дүрмийн өөрчлөлтийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр болсон юм. 

АН-ын даргад дөрвөн хүн нэр дэвшсэн бөгөөд О.Цогтгэрэл дийлэнх олонхийн санал авч, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар нэрээ татсанаар ялалт байгуулсан. Удтал хагаралдсан АН ийнхүү эв нэгдлийг эрэлхийлж, халуун дулаан уур амьсгалтайгаар шинэ даргаа сонгов.

Үүнтэй зэрэгцэн Ардчилсан намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн хэн томилогдож, сонгогдох вэ гэдэг асуулт гарч ирж буй. 

Ардчилсан намын дэд даргаар Ж.Баярмаа гишүүнийг томилохоор тохирсон бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Ж.Батсуурийг томилохоор Б.Пүрэвдорж болон "Монде" фракцтай тохирчээ.  

Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг үлдээхээр Л.Гантөмөртэй тохирсон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.100.69
    4 цагийн өмнө

    Аймхай бөөрөнхий Ганибал хэрэггүй дээ.

    Хариулах