Өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын Засгийн газар ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл өргөн баригдсан төсөвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр, "Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, тэгж дээрэмдсэн мөнгөө тарааж үрсэн, цемент блок болгосон яг хэвээрээ. Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх, өрхийн амьжиргааг тэтгэх ямар ч бодлого байхгүй. Тэр гараа халаасандаа хийх чинь үггүй өгүүлбэр. Хүндлэх шалтгаан алга!" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.136
ӨӨР ЮУ ХҮЛЭЭСЭН ЮМ БЭ?
Хариулах