Төсөв 2026: "COP17" хурлын барилга байгууламж, тоног төхөөрөмжид 217 тэрбум төгрөг төсөвлөжээ

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад болно.

Тус хурлыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн долоодугаар сард гарсан байдаг.

Хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах бөгөөд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид Монголд чуулах юм. 

Харин 2026 оны улсын төсөвт COP17 арга хэмжээний хүрээнд 217.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

 Тухайлбал, Барилга, байгууламжид 150 тэрбум /ҮЦХ-д байгуулах барилга байгууламж/

Тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд 67.1 тэрбумыг тусгажээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна