Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-г “СҮЙРҮҮЛЖ” буй Д.Баттүвшинд ХАРИУЦЛАГА ТООЦ Ерөнхий сайд аа

Т.Отгонсувд
2 цаг 1 минутын өмнө

Одоогоос гурван жил гаруйн өмнө “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгээс “булааж” төрд авсан Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д эхлээд Л.Наранбаатар, одоо түүний үеэл Д.Баттүвшин гэгч “эзэн” сууж утгаар нь САМАРЧ байна.

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төрийн мэдэлд авч, 2022 оны гуравдугаар сарын 25-нд Л.Наранбаатарыг “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

Хэзээний л “поп” Л.Наранбаатар ашигтай ажиллуулна, цементийн доод үнийг тогтооно гээд авсан ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувийнхаа компани мэт аашилсаар ажилтнуудынхаа эсэргүүцэлтэй тулсан. Улмаар аудитын дүгнэлтийн дагуу Л.Наранбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж, үймээн болж байлаа.

Үүнээс хоёр жилийн дараа “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттүвшин гэх залууг томилсон.

Д.Батүвшин гэгч мөн л мэргэжлийн бус удирдлага томилогдсоноор байдал дээрдсэнгүй, компанийн үйл ажиллагаа эрс доголджээ.

Тодруулбал, аудитын байгууллага компанийн санхүүд дүн шинжилгээ хийгээд 2023, 2024 онд дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан. Түүндээ “Буруу илэрхийлэлтэй, материаллаг боловч өргөн тархаагүй” гэж дурдсан байх бөгөөд дүгнэлтийн төгсгөлд “Буруу илэрхийлэл нь залилан, эсвэл алдаанаас үүсэж болох бөгөөд дангаараа эсвэл нийлээд уг санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх үндэслэлтэй байвал материаллаг гэж үздэг” хэмээн тайлбарласан байна.

Ажлаа хийдэггүй албан тушаалтанд их хэмжээний цалин олгосон, ажилтнуудаа үндэслэлгүй халж, Шүүхээс удирдлагын буруу шийдвэрийн улмаас халагдсан нь тогтоогдсоны улмаас тэдгээр ажилтнуудад олон зуун сая төгрөгийн нөхөн олговор өгч компанийг хохироосон. Гэсэн ч гарсан хохирлыг /Зөвхөн 2024 онд гэхэд 282.7 сая төгрөг/ буруутай этгээдээр нөхөн төлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан байна.

Хөтөлийнхны амьдралыг авч явдаг ганц үйлдвэрийг мэргэжлийн бус, мөнгөнд нүд нь эргэлдсэн нөхөд ээлжилж эзэгнэсээр доройтуулж иржээ. Тухайн үед  үйлдвэрийн жигд үйл ажиллагааг хангаж, удирдлагын багыг сольж холих, мэдлэг боловсролтой инженерүүдийг ажилд авснаар үйлдвэрийн ажлын явц сайжирна гэдгийг үйлдвэрийн ажилтнууд онцолж байсан ч өнөөдөр зориудаар чадамжгүй болгож, унагах бодлого хэрэгжиж байгааг харж болохоор байгаа юм.

Учир нь цементийн үйлдвэрлэл нь эрс буурч, чанар нь ч муудаж байгаагийн шалтгаан нь цементийн орцонд ордог бүтээгдэхүүнүүдийг  зориудаар чанар муутайг нь авч байгаа гэх мэдээлэл ч ил болоод байгаа юм. Үүний ард авлига, хээл хахуулийн асуудал ч яригдаж эхлээд байна.

Товчхондоо, Цемент шохой” ТӨХК дотоодын цементийн хэрэгцээний 30 хувийг, шохойн хэрэгцээний 90 хувийг хангадаг байсан ч Д.Баттүвшин гэгч этгээд элгээр нь хэвтүүлчихээд байгаа асуудалд анхаарлаа хандуулна Ерөнхий сайд аа.

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.38
    50 минутын өмнө

    Төрд авсан нэрээр тавиулуудаа тавьж самардаг. Эрдэнэт ч адил байх. Төрийнх гэхээр ашиггүй байгаад бна.

    Хариулах
  • 66.181.161.216
    12 минутын өмнө

    Та нарын хурааж булааж авч төрийн мэдэлд шилжүүлсэн болгон чинь дампуурч байгааг мэдтүгэй

    Хариулах
  • 202.70.37.50
    16 минутын өмнө

    Бээжин нугасны 10-сайт ингэж сэвэхэд хэдээр сэвдэг юм бол.

    Хариулах
  • 150.228.177.44
    43 минутын өмнө

    Энэ чацга Баттүвшин хүүрийн үхдэлийг зайлуулаад өг сайдаа би наад үйлдвэрийг чинь босгоод өгье. Ажил хийж сураагүй нохойн гөлөг Баттүвшин далдраарай.

    Хариулах