Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой өчигдөр утсаар ярьж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ.
Ли Жэ Мёны хувьд албан тушаалдаа орсноос хойш Монгол Улсын төрийн тэргүүнтэй анх удаа харилцсан нь энэ байсан талаар Хөх ордон мэдээлсэн байна.
Ярианы үеэр хоёр улсын төрийн тэргүүн уул уурхай болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж, олон асуудалд санал нэгджээ.
Мөн Ли Жэ Мён Богд хаант Монгол Улсын үеэд Богд хааны эмчээр ажиллаж байсан Ли Тэ Жун (1883-1921)-д хүндэтгэл үзүүлэх дурсгалын ордон Монгол Улсад нээгдэж буйд баяртай байгаагаа хэлж, дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлсэн байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ли Жэ Мчнд хандаж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын асуудалд анхаарал хандуулж байгаад талархал илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна