А.Амартүвшин: 161 сургуульд анги дүүргэлт хэтэрч, нэг ширээ, хоёр сандалд ГУРВАН ХҮҮХЭД СУУЖ БАЙНА

С.Гандэлгэр
2 цаг 30 минутын өмнө

Нийслэлд олон тооны сургуулийн анги дүүргэлт хэтрэлттэй байгаа бөгөөд сургуулиудын тоног төхөөрөмж, сандал ширээ хангалтгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин хөндсөөр байгаа билээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа энэ талаар "Өнөөдрийн байдлаар анги дүүргэлт хэтрэлттэй 161 сургууль байна. Эдгээр хүүхдүүд нэг ширээнд гурваараа суухаас гадна сандал хувааж сууж, зогсож хичээлээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ширээ сандалгүй 33 анги-сургууль Ширээ сандалгүй цэцэрлэг-9, Гал тогооны тоног төхөөрөмжгүй цэцэрлэг-сургуулийн цогцолбор-3 байна.

Энэ сэдвийг улс төржилт гэж харалгүй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахад сэтгэл гаргаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны алба хаагчдаас хүсье" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна