Г.Занданшатар В.Путинтай уулзахдаа их эрдэмтний үгээс эш татжээ

Х.Батсайхан
2 цаг 49 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа Оросын нэрт эрдэмтэн Михайл Ломоносовын “Оросын хүч чадал Сибириэр дамжиж өснө“ / "Российское могущество прирастать будет Сибирью"/ гэх эшлэлийг ашиглажээ. ОХУ-ын Буриадын “Буриад Үнэн” сонинд энэ талаар мэдээлсэн байна.

ОХУ-д Дорнын эдийн засгийн чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талт уулзалт хийсэн талаар бид мэдээлсэн. Уг уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Г.Занданшатарт сая БНХАУ-д ШХАБ-ын уулзалтад орох үедээ БНХАУ, Монгол, ОХУ “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойг барихаар тохиролцсон гэдгийг нотлон хэлсэн байдаг. Мөн Монголтой харилцах харилцаа нь ОХУ-ын хувьд үргэлж чухал байдгийг дахин нэг удаа нотолсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна