Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа

Х.Есү
3 цаг 18 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийн танилцуулгыг болон “Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах” төслийг өнөөдөр НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ.

“Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө” төслийг хуульд заасан зарчмын дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024- 2028 оны уйл ажиллагааны хөтөлбөр"-т туссан 5 зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын хөгжлийн 2026 оны Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна. 

Тодруулбал,

Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл, арга хэмжээ,

-Хүний хөгжлийн бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 115 төсөл, арга хэмжээ,

-Эдийн засгийн бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 57 төсөл, арга хэмжээ,

-Ногоон хөгжлийн бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээ,

-Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төсөл, арга хэмжээ туссан байна.

Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх тус тус заалтыг үндэслэн "Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах” тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүллээ.

Төсвийн орлого 2025 оны 8-р сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр  нийслэлийн  2,412.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 90.1 хувийн, хотын шуудын төсөвт 977.3 тэрбум төгрөг төвлөрч 95.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн орлогод өөрчлөлт орохгүй бөгөөд төсвийн урсгал зардал Нийслэлийн 2025 оны төсвийн тодотголын төсөлд урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал хооронд зохицуулалт хийж, урсгал зардлыг 36.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр зорьжээ. Нийслэлийн 2025 оны төсвийн зардалд өвөлжилтийн бэлтгэл ажил, агаарын бохирдол, эрчим хүчний төлөвлөгөөт ажлуудтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт тусгагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна