Л.Гантөмөр: Г.Занданшатарын Засгийн газар маш муу байна

Х.Есү
2025/09/15

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Бид УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Ажлаа хийх хэрэгтэй. Үүнийг бид хатуу шаардаад явах хэрэгтэй. Мега төслүүдээ заавал урагшлуулах ёстой. Хэдхэн гэр бүл нүүрс зарж баяжаад байж болохгүй шүү дээ. 

Бид 2026 онд боловсролдоо мөнгө зарцуулах хэрэгтэй. Багш нарынхаа цалинг нэмэх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна