Өнгөрсөн амралтын өдрүүдээр олны сэтгэлтийг сэртхийлгэсэн хэрэг иргэдийг айдаст автуулав. Уг асуудалтай холбогдуулан бид Хулль зүйн сайд асан О.Алтангэрэлээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Шүүхийн албан ёсны мэдээг үзэхээр гэмт хэрэгт үйлдэхэд хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийг дахин шалга гээд хэргийг буцаасан байна гэж ойлгосон. Энэ бол гэмт хэрэгт хамтран оролцсон байж болохуйц үндэслэл байна гэж үзсэн байгаа юм.
Шүүх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хийдэггүй. Бидний хамгийн гол ойлгох ёстой нэг зүйл бий. Хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн нотлох баримт нь хангалттай байгаа, жирийн иргэдийн амь нас эрүүл мэнд хохирсон хэргүүдийг түргэн шуурхай шийдэх ёстой.
Олны нүдэн дээр гарсан хэргүүд утаа болдог, замхардаг, нөгөө тийшээ эргэдэг юм бий шүү дээ.
Хуулийн хүрээнд нэгдүгээрт ял завшуулахгүй байх, хоёрдугаарт хүн хэлмэгдүүлэхгүй байх гэсэн хоёр зүйл л бий. Өнөөдөр нийгэмд гарч байгаа олон жил болсон хэргүүдийг бид мэдэж байгаа шүү дээ. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн холбогдсон хэрэг замхарч дуусдаг. Жирийн иргэний хэрэг маш хурдан шийдэгддэг. Энэ бол зөвхөн өнөөдөр л болж байгаа зүйл биш" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна