Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төмөр замын хил холболт болон нүүрснийн үнийн асуудлаар мэдээлэл хийсэн байдаг.
Тэрбээр "Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны хувьд алдагдалтай, өрийн дарамт болохуйц “Нүүрс худалдаалах гэрээ” гэгчийг байгуулсан байна. Гэрээгээр нэг тонн коксжих нүүрсийг биржийн үнээс 40 гаруй ам.доллараар илүү хямдхан үнээр худалдахаар болсон байна. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцож, яаралтай огруулах ёстой. Ц.Туваан ч бас энэ гэрээг байгуулахад оролцсон" хэмээн ярьж байсан юм.
Харин өнөөдөр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Хил холболтын гэрээг байгуулснаараа бахархдаг. Зарим хүмүүс өөр шигээ санаад байх шиг байна. Авлига, албан тушаалын ямар ч асуудал байхгүйг хариуцлагатай хэлье. Шалгуулахад ч нээлттэй. Улс орны том асуудлыг намын даргын асуудлаас болж битгий зогсоогоосой гэж хүсэж байна.
Одоо төмөр замын гэрээг цуцалбал жоомоо алах гээд гэрээ шатааж буйтай адил зүйл болно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна