УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр бид Ц.Нямдоржоос улс төрд үүсээд буй зарим асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дунд ан цав үүсэх асуудал олон удаа гарч байгаа. Нэг тийм эмгэг өвчний шинжтэй болчихсон. Үүнийг хэзээ зүгээр болохыг би сайн мэдэхгүй байна.
Г.Занданшатарын Засгийн газрын ажлыг дүгнэх хугацаа болоогүй байгаа. Аливаа Засгийн газрын ажлыг тодорхой хугацааны дараа дүгнэх боломж гарч ирнэ. Одоо бол эхлэлийнхээ шатанд л байгаа. Үүнд хугацаа хэрэгтэй.
-Намын даргын сунгаатай холбоотой энэ Засгийн газар үлдэх үү, унах уу гэдэг асуудал анхаарал татаж байна шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Би одоогоор хэлж мэдэхгүй байна. Намын даргын сонгууль ямар үр дүнд хүрэхээс шалтгаална шүү дээ. Сонгуулийн үр дүнг таах аргагүй шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна