Г.Дамдинням: Онтрэ Гоулдын асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Би ахалж байгаа

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Бид нар хайгуулын салбараа нээхээс өөр гарцгүй. Яагаад гэхээр ашиглалтын тусгай зөвшөөрөл бол хайгуулын тусгай зөвшөөрлөөсөө хоёр дахин их байна гэдэг бол бид ирээдүйн үр хүүхдийнхээ хоол хүнсийг бэлдэхгүй байна гэсэн үг. 

Оюутолгойн гэрээний зээлийн хүүг буруулах асуудал энэ онд шийдэгдэнэ. Онтрэ Гоулдын асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Их хурлын гишүүдтэйгээ санал нэг буюу Монгол Улсын Засгийн газрыг заавал оролцуулах ёстой гэсэн саналтай байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна