УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хуулийн байгууллага надтай холбоотой асуудлаар надаас асууж тодруулсан зүйл одоохондоо алга байна. Ер нь жилийн өмнөөс эхлээд Ардчилсан намын 50-аас дээш настай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хүмүүс дээр хэрэг зохиогоод түүнийгээ шалгах үйл ажиллагаа эхэлсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Одоо тэр аргаараа явж байгаа бол яах вэ.
Ямар нэгэн аргаар өрсөлдөгчөө намнадаг, сөрөг юм уу шүүмжлэлт дуу хоолойг хорих гэж оролддог, сөрөг хүчнийг өөрийнхөө хаяа хатавчинд дуугүй суулгах гэж хичээдэг энэ арга барилаараа тэмцэх гэж байгаа бол зөрүүлээд бид үндсэн хуулийг босгож ирэхийн тулд хүчтэй зоригтой зогсох ёстой гэж бодож байгаа.
Манай туслах зөвлөх хоёрыг саатуулсанзүйл байхгүй. Өрөөндөө ажлаа хийгээд сууж байна.
Монголд хүн нь байвал хэрэг нь олдоно, зорилго нь зөв бол ар нь ямар ч байсан хамаагүй гэдэг аргаар хэргийг шийдэх гэж оролддог тогтолцоог халъя л гэж бодож байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрддөг тусгай алба байгуулах ёстой.
Монгол улсад нотлох баримтын хууль алга. Юуг нотлох баримт гэж үзэх юм гэдэг бол хувь хүний үзэмжээр явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна