Х.Баасанжаргал: Цаазаар авах ял байлаа гээд гэмт хэргийн гаралт буурдаггүй

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Нийгэмд гараад байгаа тухайлсан хэргийн хувьд би байр сууриа илэрхийлэхгүй байгаа энэ нь үндсэн хуулиараа хориотой. 

Аливаа хэрэг дээр хохирогчийн эрх ашиг хамгаалагдаж байгаа байдал нэлээн хурцадмал тавигдаж байна. Гадны орнуудад хохирогчийн эрхийг хамгаалах тусгай сантай байгаад тэр сангаасаа хохирол нь барагдаад тэр сан нь өөрөө гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс хохиролоо барагдуулж авдаг ийм тогтолцоо үйлчилдэг. 

Манайд бол энэ тогтолцоо үндсэндээ байхгүй гэж ойлгож болно. Шүүхийн хяналтыг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэж харж байгаа. Бүх мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа шүүх рүү шилжүүлээд шүүх буцаах биш, ажиллагаа бүр дээр нь шүүхийн хяналт орж ирэх ёстой гэсэн үг. Энэ хяналтыг бид илүү боловсронгуй болгож сайжруулах ёстой.

Ялын бодлогыг чангаруулах тухай битгий яриасай гэж бодож байна. Ялангуяа цаазаар авах ялын тухай битгий яриасай. Шүүхэд эргэлзэж байгаа мөртлөө цаазын ялыг сэргээнэ гэдэг логикийн зөрчилтэй. 

Дээрээс нь цаазаар авах ял байлаа гээд гэмт хэргийн гаралт буурдаггүй. Нөхцөл байдал сайжирдаггүй. Нэгэнт цаазаар авхуулах ялтай юм чинь гээд илүү ноцтой гэмт хэрэг үйлдэх тохиолдол ч байдаг" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.55
    41 минутын өмнө

    Hudalaa buraad bai l daa avgai min.

    Хариулах