Ганцмод-Гашуунсухайтыг холбосон төмөр замын хил холболтын асуудлаар УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас тодрууллаа.
Тэрбээр, "Энэ гэрээний асуудал дээр гурвыг цогцоор гэсэн санал Чайна энержигээс ирсэн байдаг юм. Тэр дээр юу байна вэ гэхээр эхлээд холбох нь зөв гэж үздэг.
Төмөр замын хил холболтын хэлэлцээр хийсэн нь зөв. Энэ төслийг урагшлуулахгүй байх ашиг сонирхол байна. Нүүрс борлуулах олборлох үнэ бол Эрдэнэс тавантолгой, Эрдэнэс Монголтой холбоотой асуудал. Тэр үнийн хэлэлцээрийг бид эндээс заана гэж байхгүй. Угаасаа тийм л агуулгатай их хурлаар орж ирсэн.
-Энэ төслийг явуулахгүй байх ашиг сонирхол байна уу?
-Байгаа шүү дээ. Ер нь олон ашиг сонирхол байсан шүү дээ. Монгол Улсад хүлээгдэж байгаа зөндөө асуудлууд байна шү дээ. Түүнийг шийдэхийн тулд л бид энэ асуудлыг дэмжсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна