Б.Жавхлан: Төсөв алдагдалгүй байх ёстой гэх попролтын өмнө бууж өгөөд, эдийн засгийн өсөлтөөсөө ухрах ёсгүй

Х.Есү
2 цаг 1 минутын өмнө

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Манайх шиг уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улсын хувьд 2026 оны төлөвлөлт дээр бил маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа орлого талдаа. 

2026 оны төсвийн хүрээний хязгаар маань аль таван сард батлагдсан. 33.4 их наяд төгрөгийн орлого зарлага тэнцүү алдагдалгүй байх ёстой гэж баталсан. Гэтэл ирэх оны орлогыг тооцоолбоос бид нэлээн хашир хамгийн муу байдлаар орлогоо тооцоолж байгаа. 

Тэгвэл одоо 33.5 их наядын орлогоос 1.9 их наядын орлого буурах нь гэж тооцоолсон. Зардлын хувьд хүрээнийхээ сууринаас 500 тэрбум төгрөгөөр зардлаа бууруулсан. Нөгөө хөгжлийн төлөвлөгөөнд орсон урсгал зардлаа 24 хувьд барина. 

Зээлийн ашиглалтын 1.3 их наяд дээр бидний олон жил хүлээж байгаа манай эдийн засгийн тэргүүлэх мега төслүүд болчихсон байгаа төслүүд байгаа. Үүн дотор хамгийн эхлээд нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нийслэлийн цэвэрлэх байгууламж, 17 эмнэлэг, 10 аймгийн дулааны станц гэх мэт том мега төслүүдийн зээлийн ашиглалтаас бүрдэж байгаа дүн байхгүй юу. 

Энэ зээлүүд маань өөрөө гадаад эх үүсвэртэйгээ доллартойгоо ороод ирнэ. Төлбөрийн тэнцэл дээр сөрөг дарамт авчрахгүй, төрийн сан дээр сөрөг дарамт авчрахгүй өөрийн эх үүсвэртэй ийм зээлийн ашиглалтууд байгаа юм. 

Бид эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангасан төсөв өргөн барьсан. Төсөв алдагдалгүй байх ёстой гэх попролтын өмнө бууж өгөөд, эдийн засгийн өсөлтөөсөө ухрах ёсгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.145
    26 минутын өмнө

    ter ediin zasgiin usult ni hna bgan ymni une uchnuun l nemegdle ymar ch hyanalt bhgui hariutsalga bhgui teged heden tetgevriin hugshchuud ni hureltsehe bgad nemed uguche gd guihaar dandaa bolku butku gj hutsna gants udaa tegye bolgoyo gd bolgood ugchih setgel gargachij chadku yma zailj bno shd suudla uguud bi ene ajlig hiij chadah chadvargui ym bnaa gdge heleed 2rt tusliin iim tiim sanhuujilt ntr ter munguuu uursduu heden zuun sayar ni huvaagaad idej uuj chadaj bga biz de ordond suusan hulgaichuud, gu yagad tsuuhun heden hugshchuuliig tetgevriig ni nemeed heregtei emchilgee suvilal em taria gd ymanda heregleh chadamjtai bailgaj boldgui ym sonirholgu bgad bdin zaluus eej aaviga harj asardag ch gsn uursduu bas uniin usultund chin sugruud ur zeelend barigdaad oligtoi suvilald yvuulj amraaj chadku l bn shd argaa baraad nastanguud maani ir tavij bj yvj bn shd ene Javklan danda esergu hutsnaa kovidin iyd bas vaktsin hiilgehgui bol huuhdiin mungunii dansiig ni haana ntr gj surduulj daramtalj bsn shd ichku muu novsh uuruu hugshruhgui ym shig uhehde amitni haraal araasa unshuulah gd bgan bh da sn heleh hun oldku l bh shu

    Хариулах