Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал хүндэрч иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй, эмнэлгүүд эмийн өрөө төлж чадахгүй, эмийн компаниуд эргэлтийн хөрөнгөөр дутагдаж дампуурах ирмэг дээр байгаа энэ үед Засгийн газраас хяналт шалгалт хийж үүссэн нөхцөл байдлыг судлах, шалтгааныг тогтоох, цаашид арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн.
Энэ удаагийн хяналтын ажлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас хулгай хийдэг нөхөдтэй хариуцлага тооцож, шинэчлэл хийхгүй бол эрүүл мэндийн салбар дампуурахад ойрхон байна.
Шалтгаан нь 2021 онд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын засаглаж эхэлсэн, ковидын бялхсан төсвийн үеэс эхлэлтэй юм. Учир юун гэвэл сайд асан маань Эрүүл мэндийн салбарын хахсан их төсвийг аль эмнэлэгт хэрхэн хуваарилах, хэнд нь илүү хэнд нь дутуу олгохыг шийдвэрлэж, эрх ашгаа шигтгэсээр ирсэн тухай хэвлэлүүд ч бичсээр ирсэн.
Үүнийгээ ч өөрийн төлөөний хүмүүсээр дамжуулан хийж, уг ажил нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн байх юм.
Одоо сайдын ажлаа өгсөн хэдий ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж төрийн эмнэлгүүдийн төсвийг хасаж хувийн эмнэлгүүдэд гэрээний дүнгээс хэтрүүлэн олгох, хувийн эмийн сангуудад олгох төлбөрийг дураар шийдэж хавчин боосоор байгаа тухай мэдээлэл ирсээр байна.
Дээр дурьдсанаар сайд асан маань санхүүгийн шийдвэр гаргах чухал албан тушаалуудад өөрийн хүмүүсээ тавих замаар хэрэгжүүлдэг нь харагдана. Тухайлбал, ЭМЯ-ны санхүүгийн дарга н.Мөнхцэцэг, ЭМДЕГ-н санхүүгийн дарга н.Батчимэг, н.Гантөмөр гэх мэт хүмүүс нь салбартаа үлдэж даатгалын санг "тонох" ажлаа хэрэгжүүлсээр байна.
С.Энхболд, н.Мөнхцэцэг нар нь гэр бүлийн халаас нэг эрх ашиг нийлсэн андууд гэх бөгөөд Мөнхцэцэгийн нөхөр Явуу, Энхболдын эхнэр Цолмон нар хамтарч Берри лэнд дистрибюшн, Берри лэнд трэйд ХХК-иудаар дамжуулан төрийн өмчийн эмнэлгүүдэд бараагаа шахах, хувийн эмнэлэг, эмийн сангуудад эрхээс хэтрүүлэн илүү шилжүүлгээр олон зуун сая төгрөг шилжүүлж авсан баримтыг та бүхэн харж байна.
Мөн тэдний хамаарал бүхий эрүүл мэндийн салбарт шахаа хийж, шагналаа шилжүүлэн авдаг 4-5 компани байдаг гэх мэдээлэл ч чих дэлсэж байна.
Эмнэлгүүд эмийн компаниудад хэдэн зуун тэрбум төгрөгийн өрөнд орж, тэр хирээр эмийн компаниуд эргэлтийн хөрөнгөөр дутагдсан, өр авлагыг барагдуулах ажлыг хийхгүй байгаа нь эмийн компаниудыг зохион байгуулалттай дампууруулж, эмийн зах зээлийг хянах, эмийн мафижсан схем байгуулах явцуу эрх ашгаас хамаарч байгааг учир мэдэх хүмүүс хэлж буй юм.
Үүний хохирогчид нь иргэд. Мөнгөний төлөө нүд ухахад бэлэн шуналтнуудын үйлдлээс улбаатайгаар Монгол Улсын иргэн хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй авах боломжгүйд ээд байна.
Ер нь эрүүл мэндийн салбар дотоодын хулгайгаа цэгцлэхгүй бол даатгалын сан дампуурахаас өөр аргагүй. ЭМДЕГ-ыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах цаг нь болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.226
с.энхболдын эхнэр цолмонгийн шунал дийлдэхгүй ээ. цолмон, мөнхцэцэг, ЭМЯ-ны хонгорзул нар мөнгөний найзууд, АТГ ийм шуналтай төрийн албан хаагчдыг нэн даруй шалгах шаардлагатай байна!!!
Хариулах66.181.160.67
Үхэж байсан шуналтай бүлэг хулгайчууд хахаж үхмэрүүд.
Хариулах66.181.160.67
Сим
Хариулах