Дундговь: Нэгдсэн эмнэлгийн нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулагдлаа

Х.Есү
1 цаг 58 минутын өмнө

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Чагдаржавын талбайд “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, алба тасаг нэгжийн танилцуулга болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, шинэ дэвшилтэт техник технологийг танилцуулсан юм.

May be an image of 9 people, hospital and text

Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Нэгдсэн эмнэлгийн дарга А.Амартүвшин нар оролцож, иргэдийг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж, эмч, эмнэлгийн ажилтнуудад амжилт хүслээ.

Нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн бөгөөд нийтдээ 518 иргэн хамрагджээ. Үүнд:

Арьс харшил – 20
Дотоод шүүрэл – 44
Зүрх судас – 42
Мэдрэл – 40
Ахмадын үзлэг – 42
Чих хамар хоолой – 31
Халдварт, сүрьеэ – 36
Эх барих, эмэгтэйчүүд – 28
Умайн хүзүүний AI үзлэг – 5
Сэтгэц – 18
Мэс засал – 39
Хүүхэд – 12
Артерийн даралт – 130
Биеийн жингийн индекс – 130
Ясны сийрэгжилт – 31
Хэвлийн ЭХО – 18
Лабораторийн шинжилгээ – 45

Мөн 100 хүнд эрт илрүүлэг үзлэгийн урилга тарааж, эмнэлгийн алба тасгуудаас 250 иргэнд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн байна.

Энэ өдөрлөгийн үеэр Хоол үйлдвэрлэлийн тасгийн хамт олон эмчилгээний зориулалттай хоолны танилцуулга бэлтгэж, иргэдэд амталгаа хийлгэснээр арга хэмжээ илүү өргөн хүрээтэй болж өнгөрлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна